Б.Баатар: Улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилнө

24ef607d73f2660foriginalУлсын драмын эрдмийн театрын тайзнаа тун удахгүй Мигель Сервантесийн “Дон Кихот” амилна. Найруулагч Б.Баатар энэ жүжгийг тавихыг эртнээс мөрөөдөж, таван жилийн өмнө ажлаа эхлүүлсэн ч санхүүжилт нь шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ.

Испанийн үргэлжилсэн үгийн зохиолч Мигель Сервантес “Дон Кихот” зохиолоороо алдаршсан түүхтэй. Аавыгаа нас барснаас хойш гэрийнхээ санхүүгийн бүх ачааг үүрч явсан тэрбээр хүнсний барааны борлуулагчаар ажиллаж байхдаа хөлөг онгоц нь сүйрснээр дампуурч, дараа нь татвар хураагчийн ажил эрхэлж байхад нь мөнгийг нь хадгалж байсан банк үүдээ барьснаар өрөнд орж шоронд суужээ.Дэлхийн бүх шилдэг театрын урын сангийн тэргүүнд нэрлэгддэг “Дон Кихот”-оо тэрбээр шоронд бичсэн түүхтэй.

-Таны мөрөөдөл биелж, “Дон Кихот”-ыг тавих боллоо. Өмнө нь монголчууд Дуурь бүж гийн эрдмийн театрт тоглодог балетаар энэ бүтээлтэй танилцсан. Тэгвэл та тайзны бүтээл болгох нь. Гол дүрийн жүжигчнээ сонгосон уу? 
-Таван жилийн турш ярьж явсаар энэ жүжгийг хий хээр боллоо. Кихот ноёны дүрд “Хасар” Жагаа тоглоно. Сан чо Панчод Н.Амгаланбаатарыг сонгосон.

-Улсын санхүүжилтээр жүжгээ тоглох гэж байна уу? 

-Тийм ээ.

-“Дон Кихот” юугаараа онцгой юм бэ? 
-Кихот ноёныг тайзнаа тоглуулаагүй театртай улс гэж байхгүй. Дуурь, оперетта, балетийн хэлбэрээр байна. Өнөөдөр тайзан дээр тоглох ёстой л зохиол. Манайхан хувь хүний тухай ойлголтыг их буруугаар ярьдаг. Хувиа хичээсэн, биеэ тоосон гэнэ. Гэтэл аливаа нэгэн бүтээл, үйлс бүхэн нэг хүний санаанаас эхэлдэг. Дараа нь нийлж олноороо бүтээнэ.

Монголчуудын амьдралыг харахаар үнэтэй машин, байшингийн араас хөөцөлдсөн капиталист төрхтэй болжээ. Сэтгэхүй нь огт өөрчлөгдөөгүй. Ийм улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилдөг. Тиймээс би Монголын Кихот ноёныг их өөрөөр төсөөлж байгаа.

-Шинэ жүжгийн нээлт арваннэгдүгээр сарын 8-нд болно гэсэн. Таны бие сайн уу. Эмчилгээ хийлгээд эдгэрсэн үү? 
-Тэрний чинь хүчинд хоёр хөл дээрээ босоод ирлээ шүү дээ. Одоо жаахан сувилуулж, тэнхрэх санаатай байна. Удахгүй тайзны сургуулилалтаа эхэлнэ дээ.

Ж.Солонго

 images (1)

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …