Египетийн шигшээ багийн ДАШТ өндөрлөлөө

Египетийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхдээ Мохамед Салахад өндөр найдлага тавьж байсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Тус улсын шигшээ баг 1990 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцох эрх авсан нь энэ аж. М.Салахын мөр гэмтэлтэй байсан хэдий ч египетчүүд шигшээ баг нь сайхан мэдээ дуулгана хэмээн найдсаар байсан байна. Гэвч харамсалтай нь хоёрхон тоглолтын дараа Египет улсын хувьд энэ удаагийн тэмцээн өндөрлөжээ.

“Сайн тамирчны ард сайн баг байх хэрэгтэй. Би өөрийн улсын шигшээ багаар бахархаж байна. Гэвч бид хангалттай сайн байж чадаагүй нь харамсалтай” гэж Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Хектор Купер мягмар гарагт Оростой хийсэн тоглолтод баг нь 3:1 харьцаатайгаар ялагдсны дараа хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа

​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй /2026.11.06/ уулзлаа. Уулзалтын үеэр төрийн тэргүүн Монгол төрийн …