Тамирчдын өдөр спорт заал үнэ төлбөргүй үйлчилнэ 

Олон улсын олимпийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдөр Монголын тамирчдын өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон билээ.

Монгол Улс олимпийн наадмаас медаль авсны 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо хамтран тамирчдын өдрийг маргааш Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр олимп, паралимп, дэлхийн медальтай үе үеийн шилдэг тамирчдад хүндэтгэл үзүүлэх аж.

Мөн Д.Сүхбаатарын үе үеийн тамирчдын төлөөлөл хөшөөнд цэцэг өргөх юм байна. Тамирчдын баярын өдрийн арга хэмжээ маргааш Спортын төв ордон болон төв талбайд 09:00-15:00 цагийн хооронд  болох аж. Түүнчлэн Монголын тамирчдын өдөрт зориулж зарим дүүргийн спорт хорооны заалыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болжээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …