Мэргэжлийн урлагийн байгууллагууд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын IV уралдааны товыг өнгөрсөн баасан гаригт ССАЖЯ-наас зарлалаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй“Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд, Сонгодог урлагийн салбарт мэргэжлийн хөгжимчдийн урын сангийн баяжилтыг арвижуулах, харилцан туршлага солилцуулж, уран чадварыг нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг хөгжимчдийг олон улсын түвшинд гаргах зорилготой уг наадам энэ жил аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1 хүртэл зохиогдох юм.
Уралдаанд 1978 оны 01 сарын 01-нээс хойш төрсөн эрэгтэй, эмэгтэй хөгжимчид оролцоно.
Оролцогчид нь мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, их дээд сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, чөлөөт уран бүтээлчид байх боломжтой. Бүртгэл ирэх есдүгээр сарын 1-нээс 15 хүртэл үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: урлаг.мн