Шинмоэ галт уул дахин тэсэрчээ

 Японы баруун өмнөд хэсэгт оршдог Шинмоэ галт уул өнөө өглөө орон нутгийн цагаар 9 цагийн орчимд дахин тэсэрч, 2600 метрийн өндөрт утаа тортог, үнс нурам цацсан тухай тус улсын цаг уурын агентлагаас мэдэгдсэнийг телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг уламжлав.
Галт уул судлалын мэргэжилтнүүд орон нутгийн оршин суугчдад хандан галт уулын чулуулаг хийгээд үнс нурамд өртөх аюулаас сэргийлж, уул руу 3 километрээс дотогш ойртохгүй байхыг анхааруулаад байгаа аж.

Галт уулын орчимд аюулын гуравдугаар түвшний горим тогтоогоод байгаа бөгөөд тус улсад уг үзүүлэлтийг 1-5 түвшнээр хэмждэг юм. Шинмоэ галт уул нь тус улсын цаг уурын агентлагийн байнгын хяналтанд байдаг идэвхтэй 50 галт уулын нэг ажээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …