Хөл бөмбөгийн ДАШТ-д амжилттай яваа Оросын шигшээ баг 80 настай эмээ нарын анхаарлыг татах боллоо гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд хэлжээ. ДАШТ-д Оросын шигшээ баг хоёр дахь удаагаа ялалт байгуулаад байгаа билээ.
“Манай баг амжилтаа ахиулах тусам хүмүүсийн ДАШТ-ыг үзэх сонирхол улам асч байна. ДАШТ эхэлснээс хойшхи манай багийн гаргасан амжилтууд нь тус тэмцээнд гойд анхаарал хандуулахааргүй байсан хүмүүсийн сонирхлыг ч татаж эхлээд байна. Манай залуусын тоглолтыг 80 настай эмээ нар хүртэл нүд салгалгүй үзэж байна. ДАШТ нь хөлбөмбөгийн тэмцээний тогтмол үзэгчдийг төдийгүй шинэ үзэгчдийг байлдан дагуулж байна” гэж Сорокин ярьжээ.Оросын шигшээ баг энэ сарын 25-нд Уругвайн шигшээ багтай учраа таараад байгаа билээ.