Олон улсын олимпийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдөр Монголын тамирчдын өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон билээ.
Монгол Улс олимпийн наадмаас медаль авсны 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо хамтран тамирчдын өдрийг өнөөдөр Спортын төв ордонд зохион байгуулллаа.
Тэмдэглэлт арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын /БСШУС/ дэд сайд Г.Ганбаяр, мөн яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат болон олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн үе үеийн тамирчид оролцлоо.
Энэ үеэр Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавыг Монголын үндэсний паралимпийн хорооны дээд шагнал “АЛТАН НАР” одонгоор шагналаа.
Мөн Токио-2020 олимпийн наадам Монголын баг тамирчдад ээлтэй байж, алтан медалийн буухиа үргэлжлэхийг билэгдэж “ГУРВАН АВАРГА” медалиараа хурайлан даллалаа.