Японы байгаль орчны яамны мэдээлснээр, зургадугаар сарын эхээр Хятадаас Осака боомтод ирсэн чингэлэгээс мөн 2000 гаруй галт шоргоолж илэрсэн байна. Японы талын хүсэлтийн хариуд Хятадын сайд хэлэхдээ “Өмнөд Америкаас гаралтай уг шоргоолжуудыг устгах асуудал дээр манай улсын байгаль орчны яамны холбогдох газрын мэргэжилтнүүд улам их хүчин чармайлт гарган ажиллах болно” гэжээ.
М.Накагава Өмнөд Солонгосын байгаль орчны сайд Ким Ен Кьюнтай мөн уулзсан бөгөөд түүнд Солонгосоос их хэмжээний хуванцар сав суулга Японы далайн эрэгт түрэгдэн ирж буй тухай мэдэгдээд, уг асуудлаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсэхэд Ким Ен Кьюн уг асуудлыг шийдвэрлэхээ амалсан байна.