Б.Нацагдорж: Хамгийн хайртай дуугаа Т.Ариунаа эгчийнхээ дүрээр дуулахад сэтгэл дүүрэн байлаа

“Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны найм дахь дугаар өчигдөр /2018.06.24/ үзэгчдийн хүртээл боллоо.

Тус шоуны шилдэг оролцогчдын нэг дуучин, хөгжмийн зохиолч Б.Нацагдорж шоу эхэлсэн цагаас үзэгчдийг гайхшруулсаар байгаа билээ. Тэрээр эхний дугаарт Beyonce-гийн дүрд тун чадварлаг хувирч ялалт байгуулсан юм. Тэгвэл шоуны найм дахь дугаарт МУГЖ Т. Ариунаагийн дүрд хувирч “Космик”дууг дуулсан юм. МУГЖ Т. Ариунаагийн “Космик” дууны хөгжмийг дуучин Наки өөрөө зохиосон юм.

Гэвч шүүгчдээс МУГЖ Т. Ариунаагийн олонд хүрсэн хит дууг дуулсан бол гэсэн шүүмжлэлийг сонссон юм. Дуучин Наки шүүгчдээс шүүмжлэл хүртсэн ч гэсэн “Космик”дууг дуулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Дуу зохиох өчүүхэн авьяас.Бурхнаас заяаж аялгуулсан бүтээлүүдээсээ хамгийн хайртай дуугаа Ариунаа эгчийнхээ дүрээр дуулахад сэтгэл дүүрэн байлаа. Дараагийн шатандаа Наки хичээнээ” хэмээн бичжээ.




Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …