Уругвай ОХУ-ыг 3-0 харьцаагаар хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий А хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа. Эзэн орны баг Уругвайтай тоглож 0-3 харьцаагаар хожигдож хүлээсэн байна. Эхний гоолын Суарек гоолдож тоглолтын салхийг 11 дэх минутад хагалжээ. Харин 23 дэх минутад өмнөх хоёр тоглолтын гол баатар болоод байсан ОХУ-ын тоглогч Черышевийн биед ойж хаалганд орсноор авто гоол болсон байна. Харин 91 дэх минутад Кавани дахин гоолдож тоглолт дуусчээ.

Зохион байгуулагч орны багтсан “А” хэсгийн өрсөлдөөн тун сонирхолтой болж өндөрлөлөө. Уг хэсгээс Уругвай, ОХУ 1, 2-р байраар гарсан бол Саудын Араб, Египет удаалж байна. Уругвай хасагдах шатанд Португальтай таарсан бол ОХУ-ын баг Испанитай таарлаа.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …