Дуучин Х. Мөнгөнцэцэг анхны хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа ч уран бүтээлдээ оржээ. Түүний “Хожуу бодлын салхи”, “Шувуун хээр” зэрэг дуунууд нь цацагдаж эхэлсэн байна.
“Хожуу бодлын салхи” дууны үг
Нар гижигдсэн моддын дэргэдүүр
Чамайг явахыг чинь мэдсэн л бол доо
Навчис бүжиглэсэн мөчир дээр нь
Шувуу болоод жиргэх нь яав даа
Эргээ чимээлсэн голын хөвөөгөөр
Чамайг явахыг чинь мэдсэн бол доо
Элс алтарсан дэвсэг дээр нь
Цэцэг болоод ургах минь ч яав даа
Сарнай ягаан цэцгийн дундуур
Чамайг явахыг чинь мэдсэн бол доо
Салхи нь аргадсан дэлбээн дээр нь
Эрвээхэй болоод буух минь ч яав даа