Ф.Касерес: Бид шигшээ багаараа бахархаж байна

Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын А хэсгийн Уругвай-ОХУ-ын шигшээ багийн хооронд болсон халз тоглолтод Уругвайн шигшээ баг ОХУ-ын шигшээг 3:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтын талаар Уругвайн Спортын сайд Фернандо Касерес сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр хэлэхдээ “Энэ хожил нь бидэнд маш их баяр хөөр авчирсан. Манай баг тун их итгэл найдвар төрүүлсэн баг. Эцэст нь гэж хэлэхэд бид шигшээ багаараа бахархаж байна” гэжээ

Өмнө нь тэрбээр ОХУ-д болж байгаа ДАШТ-ий зохион байгуулалтыг түүхэндээ хамгийн шилдэг нь гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

А хэсэгт гурван хожилтой Уругвай 9 оноотой манлайлсан бол ОХУ-ын баг хоёр хожил, нэг хожигдолтой 6 оноотой удаалсан юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …