Тоглолтын дараа Д.Марадонагийн бие тавгүйрхжээ

Аргентины шигшээ багийн тоглогч байсан, 1986 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга Диего Марадона өчигдөр үндэснийхээ шигшээ багийн тоглолтыг үзсэнийхээ дараа бие нь тавгүйрхжээ. Талбай дээр болж буй үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн Д.Марадона тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнгийн VIP суудлаас ажиглан харж байсан аж.
Аргентины шигшээ баг хоёр дахь удаагаа гоол оруулах үед тэрбээр дунд хуруугаа гаргажээ. Түүний энэ зохисгүй үйлдлийг телевизийн шууд дамжуулалтаар харуулсан байна.
Тоглолт дууссаны дараа Д.Марадона суудлаасаа ч холдож чадахгүй байсан гэнэ. Өдгөөр 57 настай тоглогчийн даралт нь ихсэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын D хэсгийн Нигери-Аргентины шигшээ багуудын халз тулаан Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар урд шөнө болж, аргентинчууд 2:1-ээр хожсон юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …