Солонгос Германыг хань татлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа. БНСУ-ын шигшээ өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Германы багтай тоглолоо. Тус тоглолтын эхний үе 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн үндсэн цаг дуусаад хоёр баг 0-0 харьцаатай байлаа.

Гэвч шүүгчийн минут эхлээд гурван минут өнгөрч байхад БНСУ-ын тоглогч Ким Ён Вон эхний гоолыг оруулсан бол үүнээс гурван минутын дараа хоосон хаалганд Сон Хён Мин дахин гоолдсоноор тоглолт 2-0 харьцаагаар дуусч БНСУ-ын шигшээ Орос-2018 тэмцээнээс эхний хожлоо байгуулжээ.

Харин хоёр баг хоюулаа хэсгээс гарах боломжгүй болж байгаа бөгөөд ДАШТ-д оролцогчид хэсэгт хуваагдаж явагддаг болсноос хойш Германы шигшээ баг түүхэндээ анх удаа хэсгээсээ шалгарч чадсангүй.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …