Швед хэсгээ тэргүүллээ

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ болж байгаа билээ. Тоглолтын хэсгийн сүүлийн тоглолтууд  өнгөрсөн шөнө болж дууслаа. F хэсгийн Швед, Мексикийн багууд хоорондоо тоглож Швед 3-0 харьцаагаар хожиж F хэсгийн тэргүүллээ. Тоглолтын салхийг 50 дахь минутад Шведийн шигшээ багийн Аугустинссон гоолдож тооны харьцааг 1:0 болгож тэргүүлж эхэллээ. Үүнээс 12 минутын дараа торгуулийн цохилтоос Гранквист дахин гоолдсон бол сүүлийн гоолыг Алварез 74 дэх минутад гоолджээ.

Ингэснээр Швед хэсгээ тэргүүлсэн бол Мексик хэдий хожигдсон ч хоёроор гарах болжээ. Швед хасагдах шатанд Швейцартай тоглох бол Мексик Бразилийн шигшээ багтай тоглохоор боллоо.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …