СХД-ийн өрхийн эмнэлгүүдэд даралтын аппарат гардуулав

“ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих багажийг бэлэглэлээ.

Эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоонд дэмжлэг үзүүлэх энэхүү үйл ажиллагаанд НИТХын тэргүүлэгч НИТХ дахь МАНын бүлгийн дарга С.МөнхчулуунНЭМГын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.

“Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих аппарат нь цусны даралтыг хэмжих 3 удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, Ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах боломжтой. Зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг давуу талтай автомат даралтын аппарат гэдгээрээ онцлог юм байна.

 Монгол улсын эрүүл мэндийн салбарт аюулын харангын хэмжээнд хүрээд буй Зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилгоор Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан “Иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх, Иргэдийг чихрийн шижин, цусны даралт ихсэх, хорт хавдар зэрэг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд” Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сан ТББ, Швейцар улсын Новартис сан, “Эм холбоо” хамтран  хэрэгжүүлж байна.  Хөтөлбөр нь дэлхийн 3 улсын нийслэлд хэрэгжиж байгаа эхний үе шат нь 2017 онд амжилттай хэрэгжиж дууссан юм.

    Энэ үеэр НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзалт хийж санал солилцов. Тэдний саналыг дэмжиж ажил хэрэг болгож байгаад тойргоос сонгогдсон төлөөлөгчдөө талархал илэрхийлжээ.

НИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …