Америкийн сагсан бөмбөгийн өнөө цагийн шилдэг тоглогчдын нэг Леброн Жеймс 154 сая ам.долларын дөрвөн жилийн хугацаатай гэрээг Лос Анжелес Лейкерс багтай байгуулсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
“Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны дөрвөн удаагийн, шигшээ тоглолтын гурван удаагийн үнэ цэнэтэй тоглогч, бүх оддын тоглолтод 14 удаа оролцсон, олимпийн хошой алтан медальт тамирчин Л.Жеймс Лос Анжелес Лейкерс багтай гэрээ хийлээ” гэж тус улсын цагаар 5:05 минутад “Klutch Sports” хэвлэлийн агентлаг “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Үүнээс хэдхэн хормын дараа Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны гишүүн Адриан Вожнаровский мөн өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан уг мэдээллийг үнэн зөв болохыг баталсан байна.