Оросын шигшээ багийг хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байна

Оросын шигшээ багийн эсрэг тоглох үндэснийх нь шигшээ багийг хүндхэн тоглолт хүлээж байна гэж Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич мэдэгджээ. “ДАШТ-2018”-ын Хорват болон Оросын шигшээ багийн  ¼ шигшээ тоглолт 7 дугаар сарын 7-нд Сочи хотноо болно.
“Оросын шигшээ баг дараагийн шатанд тунаж үлдлээ. Бид хүчтэй, агуу өрсөлдөгчтэй учраа таараад байна. Болгоомж алдахгүй байхыг хичээх болно” гэж  Хорватын дасгалжуулагч хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр ¼ шигшээд үлдсэнд нь үндэснийхээ шигшээ багт баяр хүргэжээ.Өчигдрийн тоглолтод Оросын шигшээ баг Испанийн багийг 4:3-аар буулган авч, түүхэндээ анх удаа ¼ шигшээд хүч үзэхээр тунасан билээ. Энэ өдөр мөн Хорватын баг Данийн багийг 3:2-оор хожсон юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …