Өчигдөр Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 17:00 цагт Швейцарь-Шведийн шигшээ багийн тоглолт болсон. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа билээ. Тэрбээр тус тоглолтод Швейцарийн багийг хожино гэж зөгнөөд алджээ.
Таамгийг урьдын адилаар хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг Ахилл муурны өмнө тавьж, сонгуулах маягаар явуулав.
Өмнө нь тэрбээр 4 тоглолтыг зөв таасан хэдий ч ганцхан удаа алдаад байсан юм. Ахилл муур ОХУ-ын шигшээ багийн Саудын Араб болон Египеттэй хийсэн тоглолт болон Иран-Марокко, Бразил-Коста Рикагийн шигшээ багуудын хооронд болсон тоглолтуудын үр дүн зөв тааварласан юм.