800 оноо авсан сурагчдыг 1.5 сая төгрөгөөр урамшуулжээ

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид олон бий. Улаанбаатар хотын хэмжээнд математикийн шалгалтанд 800 оноо авсан 22 сурагч байсан бол англи хэлний хичээлээр 80 сурагч хамгийн өндөр үнэлгээг авчээ.

ЭЕШ-д орон нутгийн сурагчид өндөр үнэлгээг авдаг бөгөөд зарим аймаг улсын хэмжээнд үзүүлэлтээрээ тэргүүлдэг байна. Одоогоор 800 оноо авсан Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн сурагчдыг мөнгөн шагнал болон тэтгэлгээр урамшуулжээ.

Өмнөговь аймгийн удирдлагууд 760 онооноос дээш 800 хүртэл авсан сурагчдыг 1-1.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Аймгийн Засаг даргын энэхүү тэтгэлэгт 11 сурагч хамрагджээ.

Мөн Дорнод аймгаас 800 оноо авсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулан өгчээ. Сурагчдыг 1.0 сая төгрөг, багш нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулсан байна.

Сүхбаатар аймгаас хоёр сурагч 800 оноо авчээ. Математик, физик, нийгмийн ухааны хичээлээр өндөр оноо авсан дөрвөн сурагч инженер технологийн дээд боловсрол төсөлд хамрагдан Япон улсад суралцах эрхийн бичгийг гарджээ. Энэхүү хөтөлбөрөөр Сүхбаатар аймгаас 10 гаруй хүүхэд Япон улсад суралцаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …