Дэлхийн чансааны ТОП-5-д Монголын таван тамирчин багтжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен”, БНХАУ-ын Тайюаньд болсон “China Open” эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээнүүдийг харгалзан чансааг шинэчлэн гаргажээ. Энэ удаагийн чансаанд манай таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтсэн байна. Тодруулбал, гавьяат тамирчин П.Орхон 62 кг-ын жинд 33 оноо, ОУХМ Б.Шоовдор 59 кг-д 29 оноотой аман хүзүүдэж, ОУХМ Ш.Түмэнцэцэг 68 кг-д 30 оноотой гуравт, ОУХМ Э.Сумъяа 53 кг-д 31 оноотой, А.Батцэцэг 57 кг-д 27 оноотойгоор  бичигджээ.

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг 50 кг-д Алина Вуч (Румын), 53 кг-д Сара Хилдебранд (АНУ), 55 кг-д Бедиха Гун (Турк), 57 кг-д Ирина Ологонова (ОХУ), 59 кг-д Элиф Йесилирмак (Турк), 62 кг-д Кайла Миракл (АНУ), 65 кг-д Петра Олли (Финланд), 68 кг-д Лаура Скужина (Латви), 72 кг-д Женни Франссон (Швед), 76 кг-д Аделине Грэй (АНУ) нар тэргүүлж байна. “Будапешт-2018” ДАШТ-ээс өмнө эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох сүүлийн тэмцээн нь есдүгээр сарын 7-9-нд Варшавт болох Польшийн нээлттэй тэмцээн юм.


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …