“Стрессгүй амьдрах нууц” номын зохиогч инженер-эдийн засагч мэргэжилтэй, нийгмийн даатгалын байгууллагад ажилладаг Б. Итгэлийг уншигч та бүхэнтэйгээ уулзуулж байна. Тэрээр өөртөө тулгарсан асуудлаас гарахын тулд маш олон зүйлийг туршиж , судалж, эрсээр яваад хариултаа олжээ. Улмаар өөрийгөө таньж мэдэж, амьдралд юу нь буруу, юу нь зөв болохыг ойлгосон гэдэг. Тэрхүү эрэл хайгуулынхаа үр шимийг бусадтай хуваалцахын тулд анхны бүтээл болох “Гуалиг оршихуйн нууц буюу ямар нэгэн хориггүйгээр турах нь” номоо уншигчдын гарт хүргэсэн юм. Уг ном худалдаанд гарсан даруйдаа уншигчдын хайр, хүндэтгэл, талархлыг хүлээж чадсан ба “БЕСТ СЕЛЛЕР” болжээ. Харин хоёр дахь нь “Стрессгүй амьдрах нууц” ном юм. Уг ном нь ямар нэгэн зар сурталчилгаагүйгээр уншигчдын хүртээл болж чадсан. Түүний уран бүтээл болгон зохиолчийн сэтгэл зүрхний гүнээс бичигддэг ба номын хэллэг нь энгийн бөгөөд бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлаас сэдэвлэсэн байдгаараа сонирхолтой. Ингээд та бүхнийг цахим номын худалдааны www.bookstore.mn сайтад зочилж “Стрессгүй амьдрах нууц”-д нэвтрэхийг урьж байна. Удахгүй “Гуалиг оршихуйн нууц буюу ямар нэгэн хориггүйгээр турах нь” номыг та бүхэнд цахимаар хүргэх болно.
– Стресс гэдэг үг их өргөн хэрэглэгдэх болж. Таны гаргасан ном ч “Стрессгүй амьдрах нууц” нэртэй. Энэ номыг гаргах болсон шалтгаан мэдээж их байсан байх.
Өнөөдөр уур уцаар, бухимдал, өшөө хонзон, гомдол, хэн нэгнийг буруутгах, өөрийгөө буруутгах, бусдыг болон өөрийгөө үзэн ядах нь маш ихээр нэмэгдэж байна. Энэ асуудлууд хүн төрөлхтний түүхэнд байсаар ирсэн. Стресс гэдэг маань дээр дурьдсан бидний сэтгэлийн байдлаас шалтгаалж, бие организм, сэтгэл санаа хямрахыг хэлнэ. Энгийн ойлгомжтой хэлбэрээр тайлбарлавал: хүнд өөрт нь хэн нэгний эсвэл өөрийнх нь аливаа үйл, үйлдэл, хэллэг-яриа таалагдаагүйн улмаас хүн бухимдаж, уурлахыг л стресс гэж ойлгож байгаа юм. Мэдээж ном гарах шалтгаан бий. Олон эмэгтэйчүүд бас эрчүүд турахыг хүсдэг бас мөрөөддөг. Гэвч олон жилийн турш мөрөөдөлдөө хэзээ ч хүрч чаддаггүй. Би ч бас тийм эмэгтэйн нэг байлаа. Турахын тулд өлсөх ёстой,/өөрийгөө шийтгэх/ биеийн тамираар хичээллэх ёстой, /өөрийгөө зовоох/ эсвэл үнэтэй тураадаг эм бэлдмэл хэрэглэх ёстой,/ их мөнгө зарцуулах ёстой/ гэж боддог байлаа. Сайн сайхан юм зүгээр ирэхгүй, иймд зовж л байж, өөрийгөө зольж байж турж чадна гэж бат итгэлтэй боддог олон эмэгтэйчүүдийн нэг би байсан юм. Иймдээ ч өөрийгөө өлсгөж, биеийн тамираар ачааллан хөлсөө урсгаж, тураадаг гэх эм бэлдмэлд хамаг мөнгө санхүүгээ үрж байлаа. Ингэх тусам нас маань ч явж, он жилүүд ч талийн одож, би гэдэг хүн тэр үед тарган хэвээрээ үлдсэн ба энэ тулааны он жилүүдийн бэлэг болж надад нойргүйдэл гэдэг өвчин ирсэн юм. Өдөрт би хоёрхон цаг л унтдаг байв. Нойр хүрэхгүй юм чинь яалтай ч билээ дээ. Нойргүй их явахаар сүүлдээ тархи, бие амарч чаддаггүй, их уур уцаартай болдог. Тархи сэтгэн бодохоо ч болино, бүх бие ясандаа янгинаж өвддөг. Энэ зовлонг нойргүй болсон хүн сайн мэдэх байхаа. Нэг л өглөө ам маань мурийгаад босч билээ.(Одоо зүгээр болсон) Ингэснээр миний бие, тарган байх нь ч яамай юм байна, нойр бүтэн байх нь байх нь эрүүл байх, гоолиг, хүссэн жиндээ байхын эхлэл юм байна гэдгийг эргэлт буцалтгүйгээр ойлгосон ба нойргүйгээр өнгөрөн одсон он жилүүдээ нөхөхийн тулд хэрхэн нойртой болох талаар судалж эхэлсэн. Үүний тулд хаана амар тайван байгааг эрж хайх болсон. Бурхан бумбын оронд уу? Эсвэл мөнгө ихтэй болчихвол уу? Эсвэл….??? хаана байдаг юм бол тэр амар тайван чинь? Хайсаар л байв…Будда, Христ, Шри Шри бясалгал, Чинхай багшийн бясалгал, Бипяшна бясалггал, Шри Чинмой багшийн багшийн бясалгал гэх мэтийн шашин, бясалгалтай холбоотой бүхий л зүйлсийг өөрийнхөө хэр хэмжээгээр судласан. Хамгийн гол нь би нойроо эргүүлэн авч чадсан юм. Эдгээр шашны сургааль, номлолыг судлах тусам амар тайван хүний дотор, хүнд өөрт нь байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон юм. Миний ном маш энгийнээр амар тайван хүний дотор байдаг тухайд, хэрхэн сэтгэлийн амар тайванд хялбар хүрэх тухай өгүүлдэг юм. Өнөөдөр хорт хавдар, өвчин, илүүдэл жин, амьдралын хүнд асуудлууд бидний өдөр тутмынхаа амьдралд стресс бухимдлыг оруулж ирснээс 90 хувь нь үүдэлтэй гэж хэлэхэд болно. Иймд хорт хавдраас, өвчнөөс, илүүдэл жингээс, амьдралын хүнд асуудлаас хол байх ганц гарц бол мэдээж, стресс бухимдлыг өөрийнхөө үүд хаалгаар оруулахгүй байх явдал гэж миний бие мэддэг болсон учраас хүмүүст тус болох болов уу гэж, өөрийнхөө өчүүхэн таньж мэдсэнийг уншигч түмэндээ хуваалцахын тулд “Стрессгүй амьдрах нууц” нэртэйгээр номоо та бүхэнд өргөн барьж байгаа юм.
Хүмүүс өөрсдийгөө болон өрөөл бусдыг бухимдуулах зүйлийг заримдаа санамсаргүй хийдэг. Гэвч үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах аргаа мэддэгггүй. Таны ном тэгэхээр үүнд туслахын тулд бүтээгдсэн гэж үзэж байна.
Тэгэлгүй яахав, энэ хорвоо ертөнц тэр чигээрээ сайхан сэтгэлтэй сайн хүмүүсээр дүүрэн байдаг. Хүмүүс ч өөрсдийгөө сайн хүн гэж дандаа боддог. Гэвч санамсаргүй байдлаар өөрөө ч бодоогүй, хүсээгүй байж, өөрийн эрхгүй муу хүн болчихдог. Санамсаргүй хэлсэн үг, санамсаргүй бодсон муу бодол эргэлт буцалтгүйгээр хүнийг муу хүн болгочихдогт л энэ хорвоогийн гачлангийн нууц оршиж байгаа юм. Иймээс буддын шашин “зовлонгийн хүрд хязгааргүй” гэж тайлбарладаг. Яагаад ийм болдог тухай би номон дээрээ энгийн жишээгээр олон удаа тайлбарласан байгаа. Жишээ нь найзаасаа идэх юм өгөөч гэж гуйсан хүний тухай, бялуу идэж байгаа хүүхдийн тухай, яагаад дарга маань надад дургүй болсон тухай гэх мэт.
Стресс илүүдэл жин хоёр холбоотой юу?
Холбоотой байлгүй яахав, хамгийн их холбоотой. Стресстэй хүний жин… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!