Булган аймагт “Халдваргүй Булган-2018” төслийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар ходоодны хеликобактер илрүүлэх шинжилгээ, үзлэг зөвлөгөө, эрүүл мэндийн сургалтыг бүх суманд хийж, эрэгтэйчүүдэд хорт хавдрын өвчлөл их байна гэж дүгнэсэн байна.
Тус аймгийн 15-аас дээш насны 9000 гаруй иргэнд хийсэн эрүүл мэндийн үзлэгээр 44,1 хувь нь хеликобактерийн халдвартай гарчээ. Тэшиг, Хутаг-Өндөр, Сайхан, Могод, Гуванбулаг суманд ходоодны өвчлөл өндөр байгаа аж.
ЭМЯ-ны дүрс оношилгоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулган, 2018 онд ходоодны хорт хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажиллана. Булган аймагт ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр, улсын хэмжээнд 3-р байрт орж анхаарал татаж байгаа. Үндсэн шалтгаан бол хеликобактер. Үүний халдвар өвчлөл урт удаан хугацааны дараа хорт хавдрыг үүсгэж байгаа аюултай. Эрэгтэйчүүд хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр байгаа нь эрүүл мэндээ анхаарах хандлага муу, эрүүл мэндийн боловсрол тааруу байгаатай холбоотой гэж үзэж байна гэлээ.