Данило ДАШТ дуусах хүртэл тоглохгүй болжээ

Бразилийн шигшээ багийн хамгаалагч Данило ДАШТ дуусах хүртэл багтаа дахин тоглохгүй хэмээн тус улсын үндэсний шигшээ багийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Данило өнгөрсөн пүрэв гарагт бэлтгэл хийх үеэрээ зүүн шагайндаа гэмтэл авсан бөгөөд ДАШТ дуусах хүртэл гэмтэл нь эдгэж, тоглох чадвараа сэргээж чадахааргүй болсон байна. Гэсэн хэдий ч тэрбээр тэмцээн дуусах хүртэл багийнхантайгаа хамт байх аж.

Данило Коста-Рикагийн багтай тоглох үеэрээ баруун гуяндаа гэмтэл авсан бөгөөд түүнээс хойш талбай дээр гараагүй байна.

Бразилийн шигшээ баг ¼ шигшээд Бельгийн шигшээ багтай тоглох юм. Тоглолт Казань хотод болно.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …