Монгол Улсын Гавьяат жүжигчин Г. Равдангийн урлагт зүтгэсэн нөр их хөдөлмөрийг үнэлэн Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдэгээр шагнагдахыг олон хүн хүлээсний эцэст Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн босгон дээр МУАЖ цол тэмдэгээр энгэрээ мялаалгахаар боллоо.Тэрбээр шагналаа өнөөдөр гардаж авах юм байна.
Жүжигчин Гомбын Равдан анх “Сахиу уу,сахиул уу” МУСК-нд тоглосноос хойш урлагт гуч гаруй жил зүтгэжээ.
Түүний тоглосон дэлгэцийн уран бүтээлүүдийг дурдвал Газарчин, Ацаг шүдний зөрөө,Байлдааны даалгавар,Сүүдэр, Мандах нарны туяа,Би нисэх дуртай, Мандухай цэцэн хатан, Алтан шонхор, Тод магнай, Мөнх тэнгэрийн хүчин дор, Хааны сүүлчийн хатан зэрэг уран бүтээлд гол ба туслах дүрийг бүтээн ажилласан байдаг.