МҮБХ: Бөхчүүдийн найраа хийдэг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байхыг эсэргүүцэж байна

МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүллээ. Учир нь Үндэсний их баяр наадмын комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2018 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Нэвтрүүлэхгүй шийдвэр гаргасан учир нь Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан Э.Оюунболд 2017 оны Улсын наадмын бөхийн барилдааны тавын даваанд ам авахдаа гурван хуруу /гурван зуун сая/ гарган унаж өгөх тохиролцоо хийж, тэр бичлэг нь олон нийтэд ил болж, үндэсний бөхийн нэр хүндийг унагаасан гэж үзэж дахин ийм зүйл телевизээр гаргахгүйн тулд оноолт хийх, ам авах газарт цагдаагийн хүчийг ашиглан нэг ч сэтгүүлч, зураглаач оруулахгүй байх үүргийг ЦЕГ, бөхийн барилдаан зохион байгуулах хорооны гишүүдэд өгсөн хэмээн шаардлагадаа дурджээ.

Иймд МҮБХ-ноос монголын ард  түмэн, бөх сонирхогчид, наадамчин олон шударга, допинггүй, найраагүй наадам үзэх эрхтэй. Хэвлэл мэдээллийн  хэрэгсэл бол баяр наадмыг шударга болгох хөндлөнгийн хяналт юм Тиймээс оноолт хийж, ам авдаг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэх, саад хийхгүй байх, цагдаагийн хүчээр хөөхгүй байх, наадмыг сурвалжилж байгаа сэтгүүлч нарыг хөөж, эрхэнд нь халдахгүй байх шаардлагыг Ө.Энхтүвшинд хүргүүлсэн байна.

Мөн Монгол Үндэсний Бөхийн хөлийн цэц гэх хүмүүс нь сүүлийн жилүүдэд хээл хахууль авч илт буруу шүүлт хийх тохиолдол гаргасан. Тиймээс МҮБХ дүрмэндээ өөрчлөлт оруулж, Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдаанд маргаан гарсан тохиолдолд хөлийн цэц бус камерын бичлэгээр шүүхээр болсоноо энэхүү бичгээр мэдэгдэж байна гэжээ.

Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …