ДАШТ-2018-ын бэлэгдлийн шигшээ багт Д.Черышев, А.Зюба нар багтжээ

Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Артем Зюба, хагас хамгаалагч Денис Черышев нар телевизийн ESPN сувгийн гаргасан хувилбараар ДАШТ-2018-ын бэлгэдлийн шигшээ багт багтжээ..

Черышев 4 гоол, Зюба 3 гоол оруулснаар Оросын шигшээгийн шилдэг мэргэн буучид болсон билээ.

Бэлгэдлийн шигшээг бүрэн бүрэлдэхүүнээр нь танилцуулбал: хаалгач Чо Хён У /Өмнөд Солонгос/, хамгаалагчид Бенжамен Павар, Лукас Эрнандес /Франц/, Мортеза Пурлиганжи /Иран/, Харри Магуайер/Англи/,  хагас хамгаалагчид Родриго Бентанкур /Уругвай/, Денис Черышев /ОХУ/, Такаши Инуи /Япон/, довтлогчид Мэттью Леки /Австрали/, Анте Ребич /Хорват/, Артем Зюба /ОХУ/.

ОХУ-ын шигшээ баг ¼-ийн шигшээ тоглолтод торгуулийн цохилтоор Хорватын багт хожигдсон билээ. Оросын хөлбөмбөгчид 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …