Нийслэлийн 108 иргэн төрийн дээд шагнал хүртлээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн 108 иргэн өнөөдөр НЗДТГ-т төрийн дээд шагналаа хүртлээ. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар гардуулав.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, хөдөлмөр зүтгэлээрээ салбартаа тэргүүлэн, төр засагтаа өндрөөр үнэлүүлж буй та бүхэндээ баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …