Канадын “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ “Оюутолгой” буюу “Turquoise Hill Resources” компанид шилжүүлэхийг зөвшөөрсний дараа тус компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 10 хувиар өссөн байна. “Энтрий Гоулд” болон “Оюутолгой” ХХК-ийн толгой компаний болох “Рио Тинто” групп, Монголын талын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо хэлэлцээр хийсэн бөгөөд үүний үр дүнд “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ ордын нөөцийн хамт “Оюутолгой”-д шилжүүлэхээр болсон юм. “Оюутолгой” болон “Энтрий гоулд” компани нь өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн талбайн орчимд хамтарсан төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд дээрх хэлцлийг хийснээр “Энтрий Гоулд” хамтарсан төслөөс гарч байгаа юм. Гэхдээ уг асуудлыг хоёр талын удирдлагын төвшинд шийдсэн ч баталгаажуулахын тулд “Энтрий Гоулд” компанийн бүх хувьцаа эзэмшигчдийн санал хэрэгтэй аж. Ямартай ч “Энтрий Гоулд” компани “Оюутолгой” ХХК-д лицензээ шилжүүлснээр Монголын талын Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгийн хэмжээ нэг тэрбум гаруй ам.доллараар нэмэгдэж байгаа юм.
эх сурвалж: ийгл.мн