“The Wasabies” хамтлагийн шинэ уран бүтээл “Ү-ГҮЙ”

Оддын академи шоунаас төрөн гарсан “The Wasabies” хэмээх  хамтлагийн  хоёр дахь уран бүтээл болох ‘Ү-ГҮЙ’ дууны клип цацагдаж эхэлжээ.

“The Wasabies” хамтлагийн шинэ  дууны үг аяыг продюсер Б.Наранзун зохиож, клипэн дээр  Hulegu pictures ажиллажээ.

Дууны үг:

Биелүүлж чадаагүй амлалтаа чи мартсан
Одоо гэхдээ бүх юм дууссан
Ямар нэгэн тайлбар хэрэггүй
Бие сэтгэл чинь тусдаа болсныг анзаарсан
Түрүүлж түүнийг мэдэрсэн
Бүтэхгүй хайрыг хүсэхгүй

Гишгэсэн мөр чинь дэндүү тод
Гэтэлж чадахгүй бол замаас холд
Хуурамч дүрийг будаад ч нэмэргүй ээ
Хийсэн зүйлээ эргээд бод
Баталж чадахгүй бол дахиад шод
Хагарсан сэтгэлийг наах хэрэггүй ээ

Дахилт:
Дам дам дам яриа, даанч хэрэггүй яриа
Дассан сэтгэлээ хая аа
Дам дам дам яриа, даанч хэрэггүй яриа
Дассан сэтгэлээ хая аа
Сая сая оддын доор
Сая сая хүмүүс хайраа олно
Буцаж ирэхгүй цаг мөчийг хүлээхгүй ээ

Өөр найз охинтой болсон гэж сонссон
Надтай төстэй гэж хэлсэн
Өөрийгөө хуурах хэрэггүй
Өдөр биш шөнөөр мессэж бичих болсон
Тайлбар чинь дэндүү оройтсон
Өнгөрснөө зөвтгөх хэрэггүй

Хийсэн үйлдэл чинь дэндүү шог
Хийсэж одсон цаг бүхэн хог
Хөрсөн сэтгэлийг оролдоод хэрэггүй ээ
Бодсон зүйл чинь чамд л лаг
Буцааж асуухаар тэгээд таг
Хагарсан сэтгэлийг нааж чадахгүй ээ

Дахилт:
Дам дам дам яриа, даанч хэрэггүй яриа
Дассан сэтгэлээ хая аа
Дам дам дам яриа, даанч хэрэггүй яриа
Дассан сэтгэлээ хая аа
Сая сая оддын доор
Сая сая хүмүүс хайраа олно
Буцаж ирэхгүй цаг мөчийг хүлээхгүй ээ

I can leave without you

Биелүүлж чадаагүй амлалтаа чи мартсан
Одоо гэхдээ бүх юм дууссан
Ямар нэгэн тайлбар хэрэггүй
Бие сэтгэл чинь тусдаа болсныг анзаарсан
Түрүүлж түүнийг мэдэрсэн
Бүтэхгүй хайрыг хүсэхгүй

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …