С. Тулгыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнажээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Сүхбаатарын Тулгын сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулж буй хөдөлмөр зүтгэл, Монголын багуудаа удирдан Олон Улсын хэмжээнд үзүүлсэн өндөр амжилтуудыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын 2018 оны долдугаар сарын 06-ны өдрийн 92 тоот зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнагдсаныг өчигдөр  Төрийн Ордонд гардуулан өглөө.

Түүний хувьд Үндэсний Их Баяр Наадмын өдрүүдэд Малайз Улсын Куала Лампур хотноо болсон Азийн Оюутны 3х3 АШТ-нд оролцон хүрэл медалийг хүртэн өчигдөр эх орондоо ирсэн юм. С.Тулгын удирдсан Монгол Улсын сагсан бөмбөгийн баг тамирчид маш олон түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлсэн. С.Тулгын хувьд тамирчны хувиар өсвөрийн улсын аваргаас, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, Оюутны лиг, Лигийн аварга зэрэг бүх түвшний тэмцээнд алтан медаль хүртсэн Монгол Улсын цөөн тамирчдын нэг. 2005 оноос TLG 13 клубыг байгуулан бага насны хүүхдүүдтэй дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …