УИХ гишүүн Г.Уянга: Би сургуультай нохой шиг баймааргүй байна

12113-26lhkh214700_500x500УИХ-ын намрын ээлжит чуулган үргэлжилсээр.

Тэдний өнөөдөр хэлэлцэх эхний асуудал нь   Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль мөн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгийг хийх юм.

Харин УИХ гишүүн Г.Уянга хуулийн төслүүдийн боловсруулалт болоод 76 гишүүнд танилцуулагдсан эсэх талаар “УИХ хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлчихэж. Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажлаа явуулж байна. Шуурганд уруудсан юм шиг баахан хуулийн төсөл оруулаад ирчихсэн.

Өнөөдрийг хүртэл би саналаа өгөх хэмжээнд хүртлээ хангалттай мэдээлэл авч чадаагүй. Дутуу боловсруулагдсан, тахир дутуу хууль батлах процесст би оролцмооргүй байна. Зүгээр гараа өргөж суух юм бол сургуулилттай нохой ч чадна. Би сургуулилттай нохойн үүрэг гүйцэтгэмээргүй байна” гэж хатуухнаар эсэргүүцлээ илэрхийлэлээ.

Өнөөдрийн хуралдаанаар гишүүд алдаа дутагдалтай байгаа зарим нэг хуулийн төслийг  хатуухан шүүмжилж байна. Гишүүдийн  ирцийг танилцуулахад  55 гишүүн ирсэн ба 72,4 хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна. 

А.Хээтэн

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …