“Адуучин” тэмцээнийг аялал жуулчлалын брэнд болгоно

77b848c4ddf1e9b2great21 аймгийн шилдэг адуучин эрсийн оролцох “Адуучин” тэмцээн энэ сарын 6-нд буюу ирэх ням гаригт Ерөнхий сайдын ивээл дор Хүй долоон худагт зохион байгуулагдахаар болжээ.

Тус тэмцээнийг жил бүр зохион байгуулагдах бөгөөд тэмцээнийг аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгож, гадаад дотоодын жуулчдын аялалын хөтөлбөрт оруулах зорилготой юм байна. Тэмцээний бүртгэл маргаашнаас эхлэх бөгөөд тэмцээнийг  МҮОНРВ-ын сэтгүүлч Л.Цагаандалай гардан зохион байгуулж байгаа ажээ. Л.Цагаандалай нь “Адуучин” нэвтрүүлгийг 21 аймгаас бэлтгэж, 5000 орчим залуусын авхаалж самбааг сорьжээ. 

Шагналын сангийн хувьд түрүүлсэн нэг хүн найман сая төгрөгийн шагнал хүртэх бол төрөл бүр дээр түрүүлсэн хүнд гурван сая төгрөгийн шагнал гардуулах юм байна.

Г.Сонор

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …