Анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил наймдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна.
Тус тэмцээнд 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” болох 50 километрийн марафоныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.