НИТХ-ын дарга  С.Амарсайхан”Шаардлагатай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. Тэргүүлэгчдийн зүгээс ч  авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон санал хэллээ. Тиймээс Нийслэлийн Боловсролын газар холбогдох байгууллагуудтай хамтран олон ойлгомжгүй байгаа асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудал байна. Газар нь бэлэн, амар шийдэгдэх асуудлыг тойргийн гишүүд, яам нь аваад хэрэгжүүлнэ гэдэг. Болохгүйг нь нийслэлд шилжүүлдэг. Олон талд удааширч, царцаж байгаа ажлуудыг яагаад огт  дурдахгүй байна вэ?  Олон талын эрх мэдэл, ашиг сонирхол орж цаг хугацаа алдаж байгаа олон төсөл байна.  Тендер нь аль хэдийн зарлагдаад барилгын ажил нь эхэлсэн байх ёстой ажлууд эхлээгүй байна. Ихэнх нь газар байхгүй гээд зогссон.

Хандив, тусламж хээл хахуулийн сүлжээнд орсон олон сургууль, цэцэрлэг байна. Энэ асуудлыг цэгцэл. Ойлгомжгүй олон асуудал байгаа тул тодорхой болгох зорилгоор бүх талын оролцоотой ажлын хэсгийг байгуулж асуудлыг яриад өнгөрдөг биш асуудлыг шийдвэрлэе. Зарчмаа тодорхой болгохгүй бол  хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байна”гэлээ.

НИТХын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: Үндсэн хуулинд заасны дагуу хүүхэд бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авч дарга, цэргийн хүүхэд гэлгүй нэг ижил түвшинд боловсрол эзэмшмээр байна. Гэтэл өнөөдөр олон янзын хувийн сургууль нээгдсэн. Тэднээр зогсохгүй төрийн өмчит сургуулиуд нь хүртэл элдэв хандивын анги нээдэг, нэхдэг байдлыг албан ёсоор болиулах хэрэгтэй. Хатуу зүйл дээр хатуу арга хэмжээ авч албадлагын арга хэмжээ авах хэрэгтэй,

НИТХын Тэргүүлэгч Ц.Байгалмаа”Сургууль,цэцэрлэг хүрэлцээгүй байгаа дүүргүүдэд төлөвлөлт яаж хийгдэж байгаа талаарх мэдээллүүдийг ил тод болгомоор байна. Өнөөдөр бид хүүхдүүдийг “ Зөв Монгол хүн” болгоё гэх боловч хэлбэр төдий  сургалтууд л явагдаж байна. Өнөөдөр бид хүүхдүүдийн сургуулийн өмнөх суурь боловсрол, төлөвшилд онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ.

Энэ асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулж нийслэлийн боловсролын байгууллагуудтай холбоотой тодорхойгүй асуудлыг нээлттэй болгож холбогдох бүх шатны байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж ажиллах үүрэг өглөө.

НИТХын ХМОНХХ