“ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” наадмын үеэр нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон.

Уг наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн–1000 төгрөг, Хүүхэд–200 төгрөг байх юм байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …