Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын харцага Н.Золбоо “Харцага” цолны хишиг түгээж 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл, дүрэмт хувцас бэлэглэсэн.
Тэгвэл өнөөдөр Xөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Бүстэй барилдааны Дэлхийн хошой аварга, “Сүлд” биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А.Давааням аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэгдсэн тэргэнцэр хандивлажээ. Тэрээр хоёр дахь жилдээ аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас өгч байгаа нь энэ юм.