Б.Гангаамаа батламжаа гардан авчээ

Дэлхийн хоёр дахь ноён оргил гэгддэг К2 хайрханд амжилттай авирсан Монголын анхны уулчин гавьяат тамирчин Б.Гангаамаа  батламжаа 7-р сарын 30-ний өдөр албан ёсоор гардан авчээ. Уг батламжийг Пакистаны уулын спортын холбоо, Пакистаны уулчдын холбооноос олгосон байна.

Тэрээр өнгөрөгч долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагт  К2 ууланд 31 уулчны хамт авирсан юм. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон хүн болжээ.  К2 ууланд хамгийн анх 1954 оны долдугаар сарын 31-ний өдөр Италийн уулчин Ачилле Компаниони авирсан юм. Б.Гангаамаа энэ сарын 04-ний өдөр эх орондоо ирэх юм.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …