МУГТ Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ 

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ.

Монголын Уулчдын үндэсний холбооноос түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тосч, хүндэтгэл үзүүлэв.

Тэрбээр дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр  Улаанбаатарын цагаар 11:00 цагт амжилттай авиралт хийсэн юм.  Манай уулчинтай хамт 31 уулчин хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт аж. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж тэрбээр түүхэн амжилт бүтээсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …