“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын шинэ уран бүтээл болох “DО IT” дууны клип өчигдөр /08.06 /цацагдаж эхэллээ. Дууны үгийг Ръяа бичсэн бол хөгжмийг Ocean Grey Production бүтээсэн байна.
“DО IT” дууны үг
Уйтгартай энэ хотын гудмаар
Улаан гэрлээр давхина хурдан
Шатахуун дүүрэн сэтгэл хоосон
Бусдын нүдэнд дурласан хос шиг байна
Энэ оны шилдэг эмэгтэй дүр
Эхлээд тэр хэлнэ хайртай
Эргүүлээд хайртай
Инээнэ тун маягтай, худлаа
Үүний дараа хийнэ
Бүхэл шөнөжин бид хийнэ
Сэтгэл үүнд оролцох ёстой гэж үү
Нэг ийм түрxэндээ сайхан биш үү
Үнэнийг би хэлэх үү
Нөгөө л хотын нэг тийм замаар
Ногоон гэрлээр түгжирнэ удаан
Аль алинд нь хэрэгцээ байна
Хараад л ойлгосон нүдээ ирмээд
Жүжиглэнэ яг л Hollywood sign
Тэр надад хэлнэ хайртай
Би ч бас хайртай
Инээнэ тун маягтай, худлаа
Нүгэлтэй бодлууд минь нүднээс чинь
Харагдаж байна тэднийг битгий нуу