Элчин сайд Б.Даваадорж эхнэрээ Берлин дэх “МИАТ”-ийн салбарт 3500 еврогийн цалинтай ажиллуулдаг

davaadorj ХБНГУ-д суугаа Онц бө­гөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржтой хол­боотой асууд­­лыг бид өмнөх дугаартаа мэдээл­сэн.
Уг мэдээлэлд Герман улсын хуульд зааснаар 50 мянгаас дээш ам.долларын гүйлгээ хийгдвэл шалгадаг.

Гэтэл манай улсаас Герман улсад Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро та­ван удаагийн үйлдлээр ор­сон тул тус улсын хууль хя­налтынхныг эл үйлд­лийг шалгахад хүргэсэн хэмээн дурдсан.

Б.Даваадорж гэж хэн бэ гэд­гийг тодруулахыг хүссэн боловч түүний намтар түү­хийг мэдэх хүн тун ховор байсан юм.

Ингээд Б.Даваадоржийн тухай товч мэдээлэхэд түүнийг боловсрол өндөртэй гэдгийг олон хүн хэлэх юм билээ. 1957 онд Германд сургууль төгссөн. Зүүн Берлинд эдийн засагч мэр­гэжил эзэмшсэн.

Мөн тус улсад Худал­даа­ны төлөөлөгчийн албыг хашиж байгаад 1992 онд ХБНГУ-д Монголын кон­сулын туслахаар ажиллаж байжээ. Харин 2009 оноос тус улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар өдгөөг хүртэл ажиллаж байгаа нэгэн аж.

Гэр бүлийн хувьд түүний эхнэр Берлин дэх “МИАТ”-ийн салбарт сарын 3500 еврогийн цалинтай албан тушаал хашдаг гэсэн. Мөн тэд нэг охинтой бөгөөд өдгөө охин нь эх орондоо “Ньютел”-ийн нэгэн салбарт ажилладаг гэхээс өөр мэ­дээлэл олдсонгүй.

Гэтэл зарим эх сур­валжууд Б.Даваадоржийг даатгалын асуудалд ч хол­богдож байсан гэдгийг мэдээлэв.

Бид түүнтэй холбоотой мэдээллийн мөрөөр холбог­дох хүмүүсээс нь лавлах гэсэн боловч албаныхан хариулт өгөхөөс татгалзсан юм.

Европын холбооны нэ­гэн улсад манай улсын тө­рийн дээд өндөр албан тушаал хашиж байгаа таван эрхэм мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байгаа гэж ярьж буй боловч албаныхан энэ мэдээллийг огт мэдэхгүй гэх хариулт өгч байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна.

Уг мэдээллийн мөрөөр хэвлэлийнхэн ТЕГ-аас очиж лавлахад “Ийм хэргийн талаар бичиг манай дээр ирсэн. Гэхдээ маш өндөр нууцын зэрэгтэй учир хэр­гийг нууцалж байгаа” гэсэн хариулт өгчээ.

Харин Б.Даваадоржтой холбоотой нууцын зэрэг­лэлтэй материалыг гер­ман­чууд манай улс руу өнгөр­сөн нэгдүгээр сард явуулж байсан гэх юм билээ.

Тэгэхээр энэ тухай мэ­дээллийг нууцалж байгаа нь ч үнэний ортой аж. Уг нь Засгийн газар, ГХЯ Элчин сайдуудыг томилохдоо намтар, түүхийг нь сайтар судалж байж Ерөнхийлөгчид оруулдаг.

Гэтэл Германы талаас Б.Даваадоржийг Монгол Улсыг Герман улсад тө­лөө­лөн суух хүн биш гэд­гийг анхааруулсаар бай­хад яагаад түүнийг Элчин сайдаар томилсон нь анхаа­рал татсан асуудал бо­лоод байгаа юм.

Тухайн үед ГХЯ-наас Б.Даваа­доржийг мэргэж­лийн дипломатч, Гадаад ха­рилцааны яам болон га­даад харилцааны бүх л чиг­­лэлийн байгууллагад ажил­­­лаж ир­сэн мэргэжлийн турш­­­лага­тай хүн гэж онцолж байсан юм билээ.

Монголын сэтгүүлчид энэ тухай мэдээллийг хаа­наас олж мэдэв гэдэг нь бас хачирхалтай. Гэтэл энэ хэрэгт Б.Даваадорж хол­богдсон гэдгийг Германд суу­гаа монголчууд хүртэл өөр хоорондоо ярьж байдаг аж.

Мөн ясны дипломатч гэгдэх Б.Даваадоржийн данс руу чухам ямар зорилгоор их хэмжээний мөнгө шил­жүүлсэн нь оньсого хэвээр байна.

Гэхдээ үүнд гайхах хэрэггүй гэх хариултыг олон хүн өгч байсан. Учир нь хэзээнээсээ л Элчин сайдууд тамхины хэрэгт холбогдож явсан.

Одоо бол мөнгө угаах гэдэг маш нарийн аргатай гэмт хэрэг гарах болсон учраас тэд өөрсдийнхөө сув­гаар бохир мөнгө угаасан байх гэж хардаж байсан юм.

Бидэнд сүүлд ирсэн мэ­дээллээр Б.Даваадорж руу 201 мянган еврог та­ван удаагийн үйлдлээр шил­жүүлсэн гэх эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч эхэлсэн ч сайтар нягталсны үндсэн дээр эдгээр нэрсийг нэрлэх болно.

Ямартай ч дээрх хэрэг Ев­ропынхон Монголын сайд болоод дипломат тө­лөө­­лөгчдөд итгэхгүй бай­гаагийн тод илрэл болж байна.

Үргэлжлэл бий…
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …