АН өрсөлдөгчөө гүйцээх гэж улайрч байна

9691_947

АН өрсөлдөгчөө гүйцээх гэж улайрч байна уу даа гэх бодол сүүлийн үед болоод буй үйл явдлаас ажиглагдах боллоо. Учир нь МАН-ын дарга асан С.Баярыг шалгаад эхэлсэн асуудал нь  Ардын намын дээд орой рүү дөхөж байгааг харуулсан. Энэ намын хэдэн хашруудад хэн ч халдаж  чадахгүй гэсэн нь худлаа болж таарлаа.

С.Баяр намынхаа бага хуралд суух гэж ирсэн биш харин өмнөх мапаантай хэргүүд нь сөхөгдөөд  тун чиг асуудалтай байгаа билээ. Одоо ч цагдаагийн газрын өмнө “юу хэлхээ шантаачилж суудаг” ажилтай болжээ.

Түүнийг гадаадад байдаг ар гэр нь яаж ийгээд бушуухан ир гээд дуудаад байгаа гэсэн. Харин С.Баярыг гацаанд ороод буцаж чадахгүй болсон гэдгийг дуулсан МАН-ын нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх Австрали руу “ ар гэрийн шалтгаанаар” гээд яаран буцжээ.

bayar121

Харин намын нөхөд нь түүний буцсаныг  С.Баярыг тойрсон шуугиан дэгдсэн нь шууд нөлөөсөн хэмээн  ярьж байна.  Даргадаа хайртай зарим нь бушуухан яв хэмээн зөвлөсөн сурагтай. У.Хүрэлсүхийг оролдоё гэвэл нэр нь холбогддог цөөнгүй асуудал бий тул ийн болгоомжлох нь зөв биз.

Ийнхүү улс төрийн  томчууд мапаан нь илрэх гээд ирэхээр л бушуухан сүүлээ хавчаад гадаад руу зугтаачих юм.

МАН- ынхан  Ц.Баярцогт гишүүн шиг хэл амыг нам дарж чадахгүйгээс хойш гадаад руу л гарсан дээр байлгүй дээ.

Одоо харин буцаж чадаагүй С.Баяр  намынхаа дарга шиг үйл тамаа үзэх бололтой.

О.Рана

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД А.А.КОЗЛОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын …