Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 8. Санчир гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. 15:49 цагт сар тал болно. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …