Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болголоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр өнгөрсөн Баасан гарагт гаргасан байна.Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэр гаргажээ.
Яг өнөөдрийн байдлаар манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Үүнийг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар өнгөрсөн хавар Ажлын хэсэг байгуулагдсанаар дээрх шийдэлд хүрчээ.
Энэ талаар өнөөдөр 15:00 цагаас Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар мэдээлэл өгөхөөр болжээ.

Санал болгох мэдээ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026 оны гуравдугаар сарын 11/  “Импортын барааны гаалийн албан татварын …