Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ


Индонез Улсад зохион байгуулагдаж буй Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий гурав, улсын дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг өчигдөр БНХАУ-ын тамирчин Жоу Фэнтэй алтын төлөө барилдсан ч 4:1-ийн харьцаатай оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Мөн өчигдөр барилдсан эмэгтэйчүүдийн 76 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа хүрэл медалийн төлөө Киргизийн тамирчин Медэт Кызы Айперитай хүч үзэж 2:4-ийн харьцаатай оноогоор ялагдлаа.

 Монголын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл нийт 7 медальтайгаар Азийн наадамд амжилтаараа 9 дүгээр байранд жагссан хэвээр байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …