“Азийн наадам 2018”-д манай улс 9-р байрт эрэмбэлэгдэж байна

Индонез улсын Жакартад зохиогдож буй “Азийн наадам 2018”-д БНХАУ  улс 32 алт, 18 мөнгө, 12 хүрэл медаль авч, нийт 62 медалиар жагсаалтыг тэргүүлж байна. Энэ жил ”Азийн наадам” 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

Жагсаалтын хоёрдугаар байрт  Япон улс 12 алт, 18 мөнгө, 18 хүрэл нийт 48 медальтайгаар бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 8 алт, 12 мөнгө, 14 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байна.

Тэмцээний эхний аравт Индонез, Иран, Хойд Солонгос, Энэтхэг, Хятадын Тайвань, Монгол, Казакстан улсууд багтаж байна.

Монголын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл нийт 7 медаль хүртсэн амжилтаар нийт 45 улсаас одоогоор жагсаалтын 9 дүгээр байрыг эзэлж байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …