Хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалт Токиод болно

images (1) “Фронтиер” ХХК-иас Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Токио хотод зохион байгуулахаар болжээ. Уг чуулга уулзалт энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд болох юм.

“Оюутолгой” төслийн дараагийн санхүүжилт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, олон улсын эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт, Монголын ногоон эдийн засагт Японы санхүүжилт хийх боломж ба сорилт, “Эрдэнэс Тавантолгой” болон Монголын бусад компани Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх боломж, Монголын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар зэрэг цөөнгүй асуудлыг чуулга уулзалтын үеэр хэлэлцэх юм байна.

Invest Mongolia  хөрөнгө оруулагчдын чуулганд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Хөрөнгийн биржийн Дэд захирал Г.Маруул, “Бридж” группын Гүйцэтгэх захирал Л.Даваажаргал, “Эм Си Эс Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, МУИС-ийн багш Ч.Хашчулуун зэрэг төр, бизнесийн төлөөллүүд оролцох юм байна.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …