НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДЭД ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХУВААРЬ

images Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд үүрэг хариуцлагыг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог ухамсарлуулахад нөлөөлж, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр 9 дүүрэг, хороо тус бүр дээр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06-р сарын 01-нд Нийслэлийн төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагийн хооронд баярын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Сүхбаатарын талбайд 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд хүүхэд, гэр бүлд зориулан зуслангуудын танилцуулга, дууны уралдаан, урлагийн тоглолт, төрөл бүрийн спортын уралдаан, тэмцээн, хүүхдийн оролцооны байгууллагын өртөөчилсөн хөтөлбөрт үйл ажиллагаа, эко галларей, мини зоопарк, номын сугалаат үзэсгэлэн худалдаа зэрэг олон ажил зохион байгуулах юм.
Нийслэлийн 9 дүүрэг 6-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд хүүхдийн баярын үйл ажиллагааг дүүргийнхээ онцлогт тохируулан, өвөрмөц байдлаар зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн дүүргүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 
өдрийг зохион байгуулах хуваарь 
Д/д Дүүргийн нэр Хугацаа Хаана Оролцогчид Хариуцах байгууллага
2 Багануур дүүрэг 2013.06.01
10:00-16:00 цагт
Д.Нацагдоржийн талбайд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг
3 Багахангай дүүрэг 2012.05.3111:00-16:00 цагт Дүүргийн төв талбайд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг
4 Налайх дүүрэг 2013.06.01
10:00-16:00 цаг
Соёл урлагийн ордонд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг
5 Сонгино-Хайрхан
дүүрэг
2013.5.3111:00-16:00 цаг Дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талбайд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг
6 Хан-Уул дүүрэг 2013.06.0112:00-16:00 цаг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг
7 Баянзүрх дүүрэг 2013.05.31
11:00-16:00 цаг
“Sky” худалдааны төвийн өмнөх талбайд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг
8 Баянгол дүүрэг 2013.06.01
11:00-16:00
“Өргөө” кино театрын өмнөх талбайд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг
9 Чингэлтэй дүүрэг 2013.05.31-06.01 өдрүүдэд
09:00-16:00
Тусгаар тогтнолын талбайд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг
10 Сүхбаатар дүүрэг 2013.06.01
11:00-16:00
Сүхбаатарын талбайд Иргэд, олон нийт Дүүргийн ажлын хэсэг

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …