Марафонч Б.Сэр-Од тавдугаар байрт шалгарлаа

Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдрийн тэмцээн уралдаанууд орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагт эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнээр эхэллээ. XVIII Азийн наадмын эрэгтэйчүүдийн Марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байрт шалгаран оржээ. Нэгдүгээр байранд Япон улсын тамирчин Иноуэ Хирото 2:18:22 цагаар алтан медалийг хүртсэн байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од өмнөх буюу Азийн XYII зуны спортын наадмын марафон гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан билээ.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …