“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг баталгаатай гэж тогтоожээ

 download (1)Бүх үйл яв­дал Англи улсын нутаг дэвсгэрт  болсон учраас тэд харьяаллын дагуу

эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна

“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү, “Жаст”-ын Ш.Бат­хүү­гийн батлан даагч болж Өмнөд Африкийн “Стан­­дарт” банкнаас 34 сая ам. долларын зээл авч өгсөн тухай шуугиан  гарсан. Харин энэ бүхнийг Т.Очирхүү “Би ямар ч хүний батлан даагч болоогүй. Энэ  бүхэн бүгд худал мэдээлэл”  гэж үгүйсгэж байсан.

Тэгвэл өнгөрсөн сард ма­най улсын криминалистик ши­н­жил­гээгээр түүний га­­­­­­рын үсэг мөн гэдгийг тог­тоосон байна. Түүнчлэн Тө­­рийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Стан­дарт” банкны зүгээс “ГОК” бо­лон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан” гэж  мэдээлсэн.

Гэтэл юуны учир Т.Очир­хүү энэ бүхнийг үгүйс­гэж хэргийг өрөөсөө хол­дуу­лах гэж байгаа нь олны сонирхолыг татсаар байна. Өөрөөр хэлбэл уг хэрэгт хариуцагчаар нь ма­най улс татаг­дах болоод байгаа.

Учир нь бүх үйл яв­дал Англи улсын нутаг дэвсгэрт  болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна. Товчхондоо тус банк­ныхан “Эрдэнэт” болон “УБТЗ” хоёрыг Англид дууд­сан хэрэг.

Тиймээс ч тэд өнгөрсөн долоодугаар сард манай улсад ирж холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний эцэст ма­найхаас ажлын хэсэг гаран нэг сарын өмнө тус улсыг зориод ирсэн юм билээ.

Гэхдээ одоогоор ажлын хэсэг энэ хэргийн талаар хэрхэн яаж ярилцсан эсэх нь нууц байгаа юм. Хэдийгээр өнөө­дөр Ш.Батхүү хэргийг ган­цаараа үүрэх гэж орол­дож байгаа ч түүнийг ган­цаараа уг хэргийг үйлдэх бо­ломж­гүй гэж  хуулийнхан үзэж байгаа.

Иймд тухайн үед Ш.Бат­хүүтэй  хамтарч ажил­ладаг байсан улстөрийн бү­лэг­лэл болон бизнесийн за­рим нөхдийг ч шалгаж эхлээд байгаа.

Ер нь бол Төрийн өм­чийн хороонд “УБТЗ”-тай холбоотой янз бүрийн мэ­дээлэл одоог хүртэл ирсээр байгаа  аж. Тэд энэ бүх асууд­лыг хуулийн бай­гуул­лага шалган тогтоосны дараа тус газартай холбоотой мэ­дээллийг ил болгоно гэж ярьж байсан.

Т.Очирхүүг  Ш.Батхүүтэй халаас нэг байсан гэдгийг маш олон хүн гэрчилдэг. Энэ нь  ч үнэний ортой. Т.Очирхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Батлан дааг­­­чийн гэрээний гарын үс­гээ  зээлийн баталгаа биш. “Жаст”, “УБТЗ”  хоёрын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ”  гэж ярьсанд учир мэдэх хү­мүүс  ихээхэн дургүйцэж бай­гаа юм.

Өөрөөр хэлбэл 2006 оноос “Жаст” төмөр замд сар болгон 6000-7000 тонн орчим дизель түлш ний­лүүлж байсан байна. Үүнийг л эрхэм дарга батлан даагчийн гэрээний гарын үсэгтэйгээ холиод байгаа бололтой.

Ямартай ч өнөөдөр манай улсын криминалистик шин­жилгээгээр Т.Очирхүү­гийн гарын үсгийг бат­лагаа­тай хэмээн тог­тоолоо.

Эл гарын үсгийн та­лаар “Өмнөд Африкийн “Стан­дарт”  банкинд цагаанаас ца­гаан цаасан дээр  дурайтал бичсэн нь хөдөлшгүй баримт болно” гэж тус банкны зүгээс ч  манай Засгийн газарт мэ­дэгдсэн юм билээ.

Тэгэхээр “УБТЗ”-ыг  барь­цаанд тавьсан гэх Т.Очирхүүгээс болж бид удахгүй Лондоны ар­бит­рын шүүхэд дуудагдах нь баараггүй боллоо.

Өнөө­дөр манай улсын эдийн засаг ямар байгааг хүн бүхэн  мэдэж байгаа.  Хэрэг хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Бид дараагийн дугаартаа энэ талаархи мэдээллийг эрэн сурвалжилж хүргэх болно.

                                                                                                                                             Үргэлжлэл бий…

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …